
БРОС
ИНЖЕНЕРИНГ
Тээвэрлэлт • Механизм түрээс • Автомашин үйлдвэрлэл • Засвар үйлчилгээ
Компани танилцуулга →Компанийн танилцуулга
БРОС ИНЖЕНЕРИНГ ХХК
Найдвартай байдал,
хариуцлага, туршлага.
“Брос инженеринг” ХХК нь 2022 онд үүсгэн байгуулагдсан, энгийн болон аюултай ачаа тээвэрлэх, механизм техникийн түрээс, автомашины үйлдвэрлэл, засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Дотоодын 100% хөрөнгө оруулттай компани. ЦЕГ-ын Зөвшөөрөл үйлчилгээний төвийн тусгай зөвшөөрөлтэй тээвэрийн хэрэгсэлүүд, Аж үйлдвэр Эрдэс Баялагийн Яам Машин үйлдвэрлэл тусгай зөвшөөрөлтэйгээр Монгол улсын холбогдох дүрэм журам стандарт шаардлага ханган, хөдөлмөрийн аюулгүй байдал, хүний нөөцийн тогтвортой байдал, ажил үйлчилгээг үзүүлж байна.
Бидний үйлчилгээ
ЭМУЛЬС, АНФО ТРАК ЦООНОГ ЦЭНЭГЛЭГЧ МАШИН ҮЙЛДВЭРЛЭЛ, ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ
ХАЙРГААР ЦООНОГ ТҮГЖИГЧ МАШИН ҮЙЛДВЭРЛЭЛ, ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ
ЭНГИЙН АЧАА ОРОН НУТАГ ТЭЭВЭР
МЕХАНИЗМ БОБКАТ ТҮРЭЭС /6 ТӨРЛИЙН АТАЧМЕНТТЭЙ/
Туршлага
Тусгай зөвшөөрөлтэй 6 тээвэрийн хэрэгсэлээр Тэсэрч дэлбэрэх бодисийг батлагдсан маршрутын дагуу эрсдэлгүй, аюулгүй тээвэрлэв.
Тусгай сургалтанд хамрагдсан Тэсрэх материалтай харилцах эрхийн үнэмлэхтэй туршлагатай, хариуцлагатай жолооч нараар ажил үйлчилгээ үзүүлж байна.
Түгжигч машиныг Монгол анх удаа нэвтрүүлэхэд компаний хэрэгцээнд тулгуурлан өөрийн санааг тусган Хятадад үйлдвэрлүүлж, Монголд тэсэлгээний салбарт анх нэвтрүүлж байсан туршлагатай Удирдлагатай.
“Спейшл майнинг ХХК” компаний Анфо, эмульс трак, түгжигчүүдийн засвар үйлчилгээ сайжруулалт, угсралтыг гүйцэтгэсэн 13 жилийн туршлагатай
“Их оч” ХХК Анфо трак угсралт, суурилуулалт хийж гүйцэтгэсэн
Ажлын зураг
1. Тэсрэх бодис, тэсрэх материал тээвэрлэлт


2. Хуучин ажилдаггүй эвдрэлтэй АнфоТракыг янзлаад бэлэн болгов
3. Механизм түрээс үйлчилгээ